-
Өгөгдсөн натурал тоон массив дахь утгууд анхны тоо эсэхийг шалгах бичээрэй. Үүнд параллел давталтыг ашиглаарай.
-
Өгөгдсөн хавтас доторх файлуудаар самнаж файл бүр дэх мөрийн тоог хэвлэн харуулах програм бичээрэй. Параллел давтах аргаар олон файлыг зэрэг боловсруулж болно.
-
Үндсэн процессоос тусдаа ажиллах лог бичигч функц үүсгээрэй. Тухайлбал
Logger.debug("мэдээлэл")
гэж дуудахад тусдаа процесс үүсэн логийг файл руу бичдэг байна. Ингэснээр үндсэн програм хүлээлтэд орохгүй ажлаа цааш үргэлжлүүлэх боломж олгодог чухал ач холбогдолтой байдаг. -
Шатрын хөлөг дээр 8 бэрсийг бие биеэ идэхгүйгээр байрлуулах бүх боломжуудыг тооцоолж харуулах програм бичээрэй. Тооцооллыг зэрэг гүйцэтгэж програмын ажиллах хугацааг багасгаарай.
-
Дэлгүүрийн
N
ширхэг ялгаатай барааны үнэ, жин өгөгдөв. Нийт жин нь өгөгдсөнW
хязгаараас хэтрэхгүй бөгөөд нийт үнэ нь хамгийн их байхаар бараануудыг цуглуулах хэрэгтэй болов. Бараануудыг сонгоход туслах програмыг зохиогоорой. Боломжит сонголтуудыг тооцолохдоо зэрэгцээ зохиомж ашиглаарай. -
1?2?3?4?5?6
илэрхийллийн?
асуултын тэмдэгийн оронд нэмэх(+
), хасах (-
), үржих(*
), бүхлээр хуваах(/
) үйлдлүүдийг бичиж өгөгдсөнM
тоотой тэнцүү утга гарах бүх боломжуудыг харуулах програм бичээрэй. Боломжгүй тохиолдолд "Боломжгүй" гэсэн мэдээллийг хэвлэн харуулна.