Жагсаалт нь нэг нь нөгөөгийн араас залгагдсан обектуудын гинжин цуваа юм. Go хэлний container/list
пакет нь давхар холбоост жагсаалт төрлийг агуулдаг. Давхар холбоост жагсаалтын нэг элемент нь өмнөх болон арын элементээ заасан холбоостой байдаг.
Жагсаалтад элемент нэмэх, түүний элементүүдээр хэрхэн гүйхийг дараах програмд харуулав:
package main
import (
"fmt"
"container/list"
)
func main() {
var x list.List
x.PushBack(1)
x.PushBack(2)
x.PushBack(3)
for e := x.Front(); e != nil; e=e.Next() {
fmt.Println(e.Value.(int))
}
}
Энд харуулснаар PushBack()
функцийг ашиглан 1, 2, 3 тоон утгуудыг жагсаалтад нэмж байна. Дараа нь жагсаалтын элементүүдээр давтаж байна, ингэхдээ эхний элементийг Front()
функцээр олоод түүнээс цааш Next()
функцээр дараа дараагийн элементүүдийг олж байна. Энэ давталтыг nil
утга буюу жагсаалтын төгсгөл хүртэл гүйцэтгэнэ.