Skip to content

Latest commit

 

History

History
90 lines (58 loc) · 3.52 KB

04_io.md

File metadata and controls

90 lines (58 loc) · 3.52 KB

Мэдээллийн оролт, гаралт

Дэлгэц ба гар нь компютерт мэдээллийг оруулах, гаргах үндсэн төхөөрөмжүүд бөгөөд эдгээрийг стандарт оролт/гаралт гэж хэлдэг.

Мэдээлэл хэвлэх

Програмын үр дүнг дэлгэц дээр харуулахад print(), println() функцийг ашиглаж болно.

println(“Hello World!”)

println() функц нь текст мөрийн араас шинэ мөрийн тэмдэгтийг ('\n') оруулж хэвлэдэг.

fmt.Printf() функц нь мэдээллийг тодорхой форматтайгаар дэлгэцэнд гаргахад ашиглагддаг.

var term int = 15;
fmt.Printf("%d^2 = %d\n", term, 2 * term)

Дээрх кодын хэсэг нь дэлгэц дээр 15^2 = 30 гэсэн мэдээллийг хэвлэнэ. Энд %d тэмдэгтийг орлуулагч тэмдэгт гэнэ. Функцийн эхний параметрт бичигдсэн мөр нь нэг бүрчлэн хэвлэгдэнэ. Гэхдээ энд орлуулагч ашигласан учраас term хувьсагчийн утга нь эхний %d-н байранд, 2 * term утга нь дараагийн %d байранд гэх мэт орлуулагдан хэвлэгдэнэ.

fmt.Printf() функцийн ерөнхий хэлбэр нь дараах байдалтай:

fmt.Printf(format, expression-1, expression-2, ...)

Хэлбэршүүлэгч format нь юуг, яаж хэвлэхийг заана. expression-1, expression-2 нь хэвлэгдэх илэрхийллүүд байна.

Дараах жишээ програмд дэлгэрэнгүй үзүүлэв.

package main
import "fmt"

func main() {
    term := 3 * 5 // хувьсагч зарлаад утга олгох
    fmt.Printf("%d^2 = %d\n", term, 2*term)
}

Өгөгдөл оруулах

fmt сангийн Scanf функцийг өгөгдөл оруулахад ашиглаж болно. Энэ функц нь Printf-тэй адилхан зарчмаар ажилладаг, ялгаа нь өгөгдөл оруулна.

fmt.Scanf(format, &variable1, &variable2 . . .)

format нь Printf функцийн хэлбэршүүлэгчтэй төстэй. Хувьсагчдын нэрний өмнө амперсанд & тэмдэгт тавих хэрэгтэй. Энэ нь хувсагчдын утгыг өөрчлөх боломжийг олгоно.

Дараах жишээнд Scanf функцийг ашиглан тоон өгөгдөл оруулж байна.

package main
import "fmt"

func main() {
    var value int // хувьсагч зарлах

    fmt.Print("Утга оруул: ")
    fmt.Scanf("%d", &value)

    fmt.Printf("%d * 2 = %d\n", value, value * 2)
}

Энэ програм нь гараас оруулсан тоог 2-оор үржүүлж үр дүнг хэвлэнэ.

Програмыг ажиллуулвал дараах байдалтай харагдана:

Утга оруул: 12
12 * 2 = 24

Хэрэв “Утга оруул:” гэхийг “Утга оруул\n:” гэж соливол (ард нь шинэ мөрийн \n тэмдэгт нэмсэн) үр дүн дараах байдалтай болно:

Утга оруул:
12
12 * 2 = 24